Хүн амын нас баралтын гол шалтгааны нэг болдог хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид өчигдөр хүргэсэн билээ.
Үүнтэй холбоотой нэгэн таатай мэдээллийг дуулгая. Иргэд хавдрын үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамрагдах боломжтой болжээ. Энэ боломжийг ЭМЯ, Хавдар судлалын үндэсний төв, МҮОНРТ, “Хаан” банк хамтран “Хавдрын эсрэг аян”-ыг энэ онд хэрэгжүүлэхээр болсон байна.
Орон даяар өрнөх энэ аяны хүрээнд нийт 30 мянган хүнийг үнэ төлбөргүйгээр иж бүрэн үзлэг, оношилгоонд хамруулах юм. Ирэх гуравдугаар сараас мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг ажиллаж эхлэх нь.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэлээ энд үлдээнэ үү